BTS гэх гуравхан үсгийн цаадах 7 залуусын тухай. Мөн тэдний амжилтууд.

Товч танилцуулга: Үндсэн нэр- Солонгосоор 방탄소년단 BANGTAN SONYEONDAN- Англиар- Bangtan Boys, BTS

Бүрдсэн газар- Өмнөд Солонгос

Хэл- Солонгос, Япон, Англи

Урсгал- Hip Hop, Dance, R&B

Entertainment- BigHit Entertainment

Хамтлагийн гишүүн- 7 RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook

instagram- @bts.bighitofficial

Twitter- @BTS_twt

Facebook Page- 방탄소년단

VLive- BTS

Youtube- BANGTANTV, BigHit Labels

Website- https://btsblog.ibighit.com/m

BTS хамтлаг нь анх “Bulletproof Boy Scouts” гэх нэрээр гарч ирж байсан ба 2017 онд “Beyond The Scene” хэмээн өөрчлөн BTS гэх нэрээр цаашдаа танигдан, уран бүтээлээ гаргахаар болсон юм. Хамтлагийн Фэнүүдийг нь ARMY буюу Adorable Representative MC for Youth гэж нэрлэдэг ба фэнүүд нь өөрсдийн гэсэн лого тэмдэгтэй цор ганц фэнүүд билээ.

BTS хамтлаг нь анх 2013 оны 6дугаар сарын 13нд ‘No More Dream’ дуугаараа хүчтэй дэбют хийн тэрхүү дуугаараа хэд хэдэн шагнал хүртэж чадсан.

BTS хамтлаг 4дэхь жилдээ “Billboard Music Awards”-аас ‘Top Social Artist’ шагналын эзэд болсон. Мөн 2020 онд Billboard-н TOP100-гийн эхний 10 байрны #1,2,3т дарааллан 14 удаа жагсаж чадсан ЦОР ГАНЦ Солонгос хамтлаг болсон.

Мөн TIME сэтгүүлийн гаргасан хамгийн нөлөө бүхий 25 алдартангуудын нэгээр нэрлэгдэж, FORBES сэтгүүлийнхэн твиттер дээр хамгийн их дурьдагдсан уран бүтээлчдээр сонгож байжээ.

BTS шинэ уран бүтээл гаргахдаа заавалчгүй Солонгосын хамгийн том хөгжмийн нэвтрүүлэгт оролцдог. Эндээс тэднийг ямар их алдартайг харж болох юм.

BTS хамлагийн гишүүд тус тусдаа дуулж, рэппэр хийж, бүжиглэхээс гадна рэппэрүүд нь дуулж, дуучид нь рэппэр хийж чаддаг, мөн энэ хамтлагийн гишүүн V буюу Kim Taehyung (Ким Тэхён) хамтлагтаа дуулахаас гадна жүжиглэх ур чадварыг маш сайн эзэмшиж авсан. Тэрний туслах дүр бүтээсэн олон ангит OST бол Хүлэг Баатрууд буюу Hwarang билээ. Ким Тэхён ‘Хүлэг Баатрууд’ кинон дээр Хансон (Hansung) нэрээр тоголдог.

Тэд дэбютээ хийн гарахдаа MelOn Music Awards-аас ‘Оны Шилдэг Шинэ Уран Бүтээлч’ шагналын эзэд болж чадсан, мөн Dark & Wild цомгоороо хоёр удаа Bonsang шагналын эзэд болсон байна.

2015 онд гаргасан ‘I Need U’ дуугаараа Солонгосын хөгжмийн нэвтрүүлэгээс анхны ялалтаа авсан.

2016 онд гаргасан “Blood Sweat & Tears дуугаараа МАМА (Mnet Asian Music Awards)-аас ДЭСАН шагнал буюу ‘Artist Of The Year’ ‘Оны Шилдэг Уран Бүтээлч’ шагналыг авч чадсан. Тэр үедээ Шюга Blood Sweat & Tears дуундаа жаахан дургүй бохир нэртэй байсан гэж хэлж байсан боловч энэ дууны ард тэдний энэ асар их амжилтын нууц байгаа билээ.

2017 онд BBMA (Billboard Music awards)-аас ‘Top Social Artist’ шагналыг хүртэж байсан.

2017 онд BTS хамтлагийн ‘Love yourself: Her’ цомог нь дэлхийд хэдэн саяаараа борлуулагдаж, КПОП-н дахин нэг түүхийг өөрчилсөн. Уг цомгоороо тэд AMA (American Music Awards)-д үзүүлбэр үзүүлэн, дэбют хийсэн.

2018 онд гаргасан ‘Love Yourself: Tear’ цомогоороо United States-с шагнал авсан ЦОР ГАНЦ солонгос уран бүтээлч болсон. Уг цомгынхоо title дуу болох ‘Fake Love’ дуугаараа BBMA (Billboard Music Awards)-д үзүүлбэр үзүүлсэн түүхэн дэх цор ганц солонгос уран бүтээлч болсон юм. Мөн л 2018 онд дахин BBMA-ааc ‘Top Social Artist’ шагналыг хүртсэн.

Тэдний 2017 онд гаргасан DNA дуу 2017 онд 24 цагийн дотор хамгийн их үзэлттэй болсон дуу, хамгийн хурдан 100сая үзэлттэй болсон дуу болж рекорд тогтоосон.

Тэдний youtube дээрх нийт 18 дуунууд 100сая үзэлттэй болсон.

2018 онд гаргасан Love Yourself: Answer цомгийн title дуу болох ‘Idol’ нь 2018 онд хамгийн хурдан хугацаанд 100сая үзэлттэй болж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож чадсан.

BTS хамтлаг НҮБ-ын томоохон чуулган дээр үг хэлж, илтгэл тавьсан АНХНЫ СОЛОНГОС уран бүтээлч болсон.

BTS хамтлагийн бүх амжилтуудыг энэ ганцхан цагаан дэвсгэр дээр тоочин бичих хэцүү билээ. BTS хамтлаг бол СОЛОНГОС хамтлаг биш ДЭЛХИЙН хамтлаг.

Гишүүдийн тухай.

RM буюу Ким Намжүүн (Kim Namjoon)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Ахлагч, гол рэппер

Төрсөн он сар өдөр- 1994 оны 09 сарын 12

Jin буюу Ким Согжин (Kim Seokjin)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Хоолой, нүүр царай

Төрсөн он сар өдөр- 1992 оны 12 сарын 04

Suga буюу Мин Юнги (Min Yoongi)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Гоцлол рэппэр

Төрсөн он сар өдөр- 1993оны 03 сарын 09

J-Hope буюу Жон Хусог (Jung Hoseok)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Рэппэр, гол бүжигчин

Төрсөн он сар өдөр- 1994 оны 02 сарын 18

Jimin буюу Пак Жимин (Park Jimin)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- дэд хоолой, 2дахь гол бүжигчин

Төрсөн он сар өдөр- 1995 оны 10 сарын 13

V буюу Ким Тэхён (Kim Taehyung)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Гол хоолой, нүүр царай

Төрсөн он сар өдөр- 1995 оны 12 сарын 30

Jungkook буюу Жон Жонгүг (Jeon Jungkook)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Гол хоолой, бүжигчин, центр гишүүн

Төрсөн он сар өдөр- 1997 оны 09 сарын 01

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started