BTS хамтлагийн MAP OF THE SOUL ON:E онлайн тоглолтын төгсгөлд RM-н хэлсэн үг.

MAP OF THE SOUL ON:E онлайн тоглолтын төгсгөлд BTS хамтлагийн аxлагч RM-н хэлсэн үг АРМИ битгий хэл хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөн, тайвшруулж байна.

Эх сурвалж- @namjoonfiles_

RM-н хэлсэн үг- “Би ямар ч шашин шүтлэггүй ч гэсэн энэ цаг хугацаанд тэр ч бүү хэл 2020 онд амьдарч байгаадаа баярлаж байна. Өнөө үед бүх техник технологи хөгжсөний ач тусаар бид яг л хамтдаа байгаа мэт бие биенийхээ царайг харж, холбогдож байгаад бурхандаа болон та бүхэнд талархаж байна. Ядаж л ийм зүйл хмйэ өшч байгаад… Корона бол хэний ч буруу биш шүү дээ. Миний буруу, чиний буруу, бид бүгдийн буруу биш. Бид өөрсдийн чадах, аль болох сайнаараа хамгаалж, хичээж байгаа. Мэдэж байгаа биздээ, бид энэ 7 жилийн хугацаанд Азид ч, Америкд ч очсон. Бид очсон бүхий л газруудаараа явахдаа бие биенийхээ царайг харж, бие биенийхээ хүчийг мэдэрч, бие биенээ цэнэглэсэн. Энэ 7 жилийн хугацаанд бидний олж, цуглуулж, хуримтлуулсан энерги, нөөцүүд бидний урмыг хугалахгүй гэж бодож байна. Би маш их жаргалтай байна, би та бүхнийг ч бас инээмсэглэж, аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Биедээ анхаараарай, баярлалаа хайртай шүү.”

Admin- moonray

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started