
2020 оны 11 сарын 3ны өдөp BTS хамтлагийн гол рэппэр, дуучин, продюсер Min Yoongi мөрний хагалгаанд орсон гэж BigHit Entertainment мэдэгдсэн.
Мэдэгдэл дээр:
Сайн байна уу? BigHit Entertainment байна.
BTS хамтлагийн Шюга 11 сарын 3ны өдөр мөрний хагалгаанд орсон.
Сүүлийн 8 жилийн хугацаанд тодорхой хэмжээгээр хэвийн бус, асуудалтай байсан зүүн мөрөндөө хагалгаа хийлгэж, хагалгаа амжилттай болсон ба хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээний үе шатандаа орон одоогоор амарч байгаа.
Арми нарын мэдэж байгаачлан Юнги зүүн мөрөө 2012 онд мотоцикланы аваараас болж гэмтээж байсан ба түүний мөр мултарснаас болж мөрний үе хэсэгт хэвийн бус өөрчлөлт гарсан гэсэн оноштой байсан. Дэбют хийсэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл зүүн гараа дээшээ сайн өргөж чадахгүй хүндрэлтэй байсан, өргөх үедээ тоглолтын үеэр гэнэт огцом хүчтэй өвдөх гэх мэт асуудлууд байсан ч тухайн үедээ хөнгөн эмчилгээнд хамрагдах гэх мэтээр эрүүл мэндийн асуудлаа шийдсээр ирсэн. Юнгигийн хувьд уран бүтээлийнхээ идэвхитэй үеэр хуваарьт ажлуудад хамрагдахгүй хасагдаж хамтлагийнхандаа хүндрэл учруулах болон фенүүдийнхээ санааг зовоохыг хүсээгүйдээ хагалгаанд орох ёстой байсан ч өнөөг хүртэл хойшлуулсаар ирсэн.
Харин ирээдүйн уран бүтээлийн жилүүд болон хуулийн дагуу цэрэгт хамрагдах гэх зэрэг ирээдүйн асуудлуудаа бодолцон үзсэнээр ийнхүү хагалгаандаа орсон ба хагалгаа амжилттай болсон байна. Хэсэг хугацаанд эмчийн шаардлагын дагуу зайлшгүй амралт авах шаардлагатай болсон тул BTS хамтлагийн “ВЕ” шинэ альбумны эргэн ирэлтээр АРМИ нартайгаа уулзах боломжгүйд хүрчээ.
Энэхүү хагалгаанаас үүдэн BTS хамтлагийн Юнги ойрын хугацаан дахь уран бүтээлийн хуваарьт ажлуудадаа оролцох боломжгүй ба эмчилгээгээ хийлгэн амралт авч бүрэн эдгэрснийхээ дараа фенүүдтэйгээ баяртайгаар эргэн уулзах тул АРМИ нарыг хүлээж байхыг BigHit Entertainment болон Suga-гийн зүгээс хүсэж байна.
Баярлалаа.
Мөн Шюга ч бас weverse-ээрээ дамжуулж, өвдсөндөө мөн хагалгаанд орсондоо арми нараасаа уучлалт гуйсан.
Шюга-
Сайн байна уу. Шюга байна.
Мэдээлэл гараад маш олон хүмүүсийн санааг зовоосонд уучлаарай бас баярлалаа..!
Үнэхээр сайн нь хагалгаа амжилттай болсон. Одоогоор өвдөж байгаа ч сэтгэл маань уужирч байна. Урлагийн хүн учраас нөхөн сэргээх эмчилгээнд орж аль болох хагалгаа хийлгэхгүй эм тариагаар шийдэхийг хүссэн ч тайзан дээр зогсвол нөхцөл байдал улам дордож үргэлжлэн өвдсөөр л байгааг ухаарсан болохоор сүүлдээ би ч бас айж эхэлсэн. Тэгээд үзүүлж эмчлүүлж байсан 4 эмнэлэгийн 3 нь ийм нөхцөл байдалд хагалгаа хийлгэх ёстой гэж зөвлөсөн учраас хагалгаа хийлгэхээр болсон.. (Үнэхээр их бодсон..!) Нэг хэсэгтээ хуваарьт ажилдаа оролцож чадахгүй болсон учир гишүүдийнхээ өмнө их гэмшиж, АРМИ нараасаа ч бас уучлалт гуйж байна. Би ч бас их харамсаж байна… аль болох чадхаараа хурдан эдгэрч уран бүтээлдээ эргэн орохын тулд хэсэг хугацаанд чөлөөлөгдөж байгаа ч удалгүй дахин буцаад ирэх болно. Тийм ч их удахгүй ээ! Дахин нэг удаа уучлаарай бас баярлалаа АРМИ!

BTS хамтлагийн гол рэппэр, продюсер Мин Юнги гэж хэн бэ?

Шюга маань BigHit-н ‘Hit it!’ шалгаруултанд тэнцэн 2дугаар байранд орж анх Намжүүнтай уулзсан. Бан Шихёг ПДним Шюгаг сайн рэппэр хийж, миний бодсоноос ч дээгүүр байлаа гэхдээ бүжиглэх чадвар чинь нийцсэнгүй бэлтгэгдэх хэрэгтэй хэмээн агентлагтаа авч байсан.

ХУРДАН ЭДГЭЭРЭЙ БИДНИЙ БЯЦХАГ МУУР МИН ЮНГИ…