Тэхёны Жиминд зориулж бичсэн нулимс урсгам захидал

Bon Voyage Seoson 2-н төгсгөлд Тэхён Жиминд зориулж найзын тухай нулимс урсгам захидал бичиж өгсөн.

Жимин Тэхён сургуулиасаа авхуулаад л одоог хүртэл сайн найзууд байсаар ирсэн. Жаргалтай зовлонтой аль ч үед бие биентэйгээ ярилцаж, хуваалцаж байдаг. Жимин Тэхён хоёрын нөхөрлөлөөс маш олон зүйл ухаарч, ойлгож чадна.

Сайн уу найз минь! Чин сэтгэлээсээ чамд захиа бичиж байна. Жаахан ичмээр үгтэй ч бичихийг маш их хүслээ. Юугаа ч мэдэхгүй бид трайний болох гээд анх Сөүлд ирсэн. Өглөө босоод дүрэмт хувцасаа өмсөөд сургууль руугаа алхана, бэлтгэл дуусаад хамтдаа дотуур байр луугаа явна. 6 жил хамт байж чи миний хувьд нууж хаах зүйлгүй дотны найз минь болсон байна. Дэбют дөхөж байхад чи надад “дэбют хийхээс санаа зовж байна” гэж хэлж байсан. Түүнээс өмнө би компанийнхантай уулзсан юм. Тэд надад хамтлагт Жимин байвал ямар вэ? гэж хэлэхэд би ийм сайн найз минь надтай хамт нэг хамтлагт орвол надад үнэхээр сайхан гэж хэлсэн. Тэр үед би компанийнханд тэгэж хэлсэндээ үнэхээр их баярладаг. Одоо ингээд чамтай нэг хамтлагт дэбют хийсэндээ талархдаг. Бас намайг уучлаарай…! авахаас бусдыг хийдэггүйд, хэцүү үедээ цуг уйл гэж хэлдэгт, алдаа оноо ихтэй надтай ийм олон жил найзалсанд баярлалаа. Ер нь цаашдаа ч гэсэн сайн найзууд хэвээр байя.

-Kim Taehyung-

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started