эх сурвалж- @yoongiarchive
Сайн байна уу? Би Тэгүд амьдардаг Мин Юнги байна. Би танай радиог өдөр бүр сонсдог. Өнөөдөр би Солонгос хэлний багшаараа дамжуулан танай радио руу захиа явуулж байна. Би яг юу бичих тухайгаа маш их бодсон. Би тэгээд “Аз жаргалын захиа” нэртэй Хун Донгугын бичсэн номыг уншиж байгаад хуучин хайраа санаж, үгс бүр нь миний сэтгэлийг хөндөж байсан. Би одоо 9 дүгээр анги. Өмнө жил би нэг охинд сайн болж байсан. Үүнийг үнэхээр хайр гэж хэлж болохоор тийм л байсан. Дөнгөж 8-р анги байсан хэрнээ ингэж хэлэх ичмээр ч гэсэн би тэр охинд үнэхээр хайртай байсан. Би тэр үед хэтэрхий тэнэг байсан. Түүнтэй ярьж чаддаггүй байсан ч, аажим аажмаар түүнтэй ойртож, ярьж чаддаг болж удалгүй бид найзууд болсон. Би өөрийгөө их өөрчилж байлаа. Би түүнээс өөрийнхөө энэ мэдрэмжийг нуухыг хүсээгүй болохоор түүнд сэтгэлээ илчилсэн. Хамгийн сайхан нь тэр миний сэтгэлийг хүлээж авсан. Тэгээд бид 2 үерхэж эхэлсэн ч хэдхэн хоногийн дараа бидний хооронд асуудалууд хэтэрхий их гарч ирсэн. Би түүний гарнаас атгахыг хүсдэг байсан ч ичимхий болохоор чаддаггүй байсан. Үүнээс болоод бидний хооронд эвгүй харилцаа үүссэн. Тэр надад “бид найзууд байсан нь илүү дээр бололтой” гэж хэлсэн. Энэ үг намайг галзууруулсан. Нас минь хэдий жоохон байсан ч би хайр гэдэг зүйлийг мэдэрч байсан. Би түүний хэлсэн найзууд болон үлдье гэсэн үгийг нь зөвшөөрсөндөө харамсадаг. Яагаад би түүнд ‘би үүнээс илүү байж чадна аа, би дахиад сайн хичээе, надад ганцхан боломж олгооч’ гэж хэлж чадаагүй юм бол гэж боддог. Хэрвээ өнгөрсөн рүү буцаж чаддаг байсан бол би түүнд ямар их хайртай гэдгээ улам их мэдрүүлэх байсан. Одоо харин би энэ талаар бодох бүрт миний зүрх өвдөж байна. Тэр энэ захиаг сонсож байгаа болов уу? Хэрвээ чи сонсож байгаа бол намайг уучлаарай, ийм тэнэг байсанд минь. Би өөрийнхөө энэ тэнэг занг үзэн ядаж байна. Гэхдээ надад жаахан ч гэсэн сайхан дурсамж үлдээсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Бас миний захиаг бусдад түгээж байгаад баярлалаа гэж хэлмээр байна.
Lee Jimin (И Жимин) DJ захиаг сонсогчиддоо хүргэлээ.2008.09.05
