Тэхёны Жиминд зориулж бичсэн нулимс урсгам захидал

Bon Voyage Seoson 2-н төгсгөлд Тэхён Жиминд зориулж найзын тухай нулимс урсгам захидал бичиж өгсөн.

Жимин Тэхён сургуулиасаа авхуулаад л одоог хүртэл сайн найзууд байсаар ирсэн. Жаргалтай зовлонтой аль ч үед бие биентэйгээ ярилцаж, хуваалцаж байдаг. Жимин Тэхён хоёрын нөхөрлөлөөс маш олон зүйл ухаарч, ойлгож чадна.

Сайн уу найз минь! Чин сэтгэлээсээ чамд захиа бичиж байна. Жаахан ичмээр үгтэй ч бичихийг маш их хүслээ. Юугаа ч мэдэхгүй бид трайний болох гээд анх Сөүлд ирсэн. Өглөө босоод дүрэмт хувцасаа өмсөөд сургууль руугаа алхана, бэлтгэл дуусаад хамтдаа дотуур байр луугаа явна. 6 жил хамт байж чи миний хувьд нууж хаах зүйлгүй дотны найз минь болсон байна. Дэбют дөхөж байхад чи надад “дэбют хийхээс санаа зовж байна” гэж хэлж байсан. Түүнээс өмнө би компанийнхантай уулзсан юм. Тэд надад хамтлагт Жимин байвал ямар вэ? гэж хэлэхэд би ийм сайн найз минь надтай хамт нэг хамтлагт орвол надад үнэхээр сайхан гэж хэлсэн. Тэр үед би компанийнханд тэгэж хэлсэндээ үнэхээр их баярладаг. Одоо ингээд чамтай нэг хамтлагт дэбют хийсэндээ талархдаг. Бас намайг уучлаарай…! авахаас бусдыг хийдэггүйд, хэцүү үедээ цуг уйл гэж хэлдэгт, алдаа оноо ихтэй надтай ийм олон жил найзалсанд баярлалаа. Ер нь цаашдаа ч гэсэн сайн найзууд хэвээр байя.

-Kim Taehyung-

2008 оны 09 сарын 05 нд Шюгагийн нэгэн радионд явуулсан анхны хайрынх нь тухай захиа.

эх сурвалж- @yoongiarchive

Сайн байна уу? Би Тэгүд амьдардаг Мин Юнги байна. Би танай радиог өдөр бүр сонсдог. Өнөөдөр би Солонгос хэлний багшаараа дамжуулан танай радио руу захиа явуулж байна. Би яг юу бичих тухайгаа маш их бодсон. Би тэгээд “Аз жаргалын захиа” нэртэй Хун Донгугын бичсэн номыг уншиж байгаад хуучин хайраа санаж, үгс бүр нь миний сэтгэлийг хөндөж байсан. Би одоо 9 дүгээр анги. Өмнө жил би нэг охинд сайн болж байсан. Үүнийг үнэхээр хайр гэж хэлж болохоор тийм л байсан. Дөнгөж 8-р анги байсан хэрнээ ингэж хэлэх ичмээр ч гэсэн би тэр охинд үнэхээр хайртай байсан. Би тэр үед хэтэрхий тэнэг байсан. Түүнтэй ярьж чаддаггүй байсан ч, аажим аажмаар түүнтэй ойртож, ярьж чаддаг болж удалгүй бид найзууд болсон. Би өөрийгөө их өөрчилж байлаа. Би түүнээс өөрийнхөө энэ мэдрэмжийг нуухыг хүсээгүй болохоор түүнд сэтгэлээ илчилсэн. Хамгийн сайхан нь тэр миний сэтгэлийг хүлээж авсан. Тэгээд бид 2 үерхэж эхэлсэн ч хэдхэн хоногийн дараа бидний хооронд асуудалууд хэтэрхий их гарч ирсэн. Би түүний гарнаас атгахыг хүсдэг байсан ч ичимхий болохоор чаддаггүй байсан. Үүнээс болоод бидний хооронд эвгүй харилцаа үүссэн. Тэр надад “бид найзууд байсан нь илүү дээр бололтой” гэж хэлсэн. Энэ үг намайг галзууруулсан. Нас минь хэдий жоохон байсан ч би хайр гэдэг зүйлийг мэдэрч байсан. Би түүний хэлсэн найзууд болон үлдье гэсэн үгийг нь зөвшөөрсөндөө харамсадаг. Яагаад би түүнд ‘би үүнээс илүү байж чадна аа, би дахиад сайн хичээе, надад ганцхан боломж олгооч’ гэж хэлж чадаагүй юм бол гэж боддог. Хэрвээ өнгөрсөн рүү буцаж чаддаг байсан бол би түүнд ямар их хайртай гэдгээ улам их мэдрүүлэх байсан. Одоо харин би энэ талаар бодох бүрт миний зүрх өвдөж байна. Тэр энэ захиаг сонсож байгаа болов уу? Хэрвээ чи сонсож байгаа бол намайг уучлаарай, ийм тэнэг байсанд минь. Би өөрийнхөө энэ тэнэг занг үзэн ядаж байна. Гэхдээ надад жаахан ч гэсэн сайхан дурсамж үлдээсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Бас миний захиаг бусдад түгээж байгаад баярлалаа гэж хэлмээр байна.

Lee Jimin (И Жимин) DJ захиаг сонсогчиддоо хүргэлээ.2008.09.05

2020 онд ард түмэндээ хамгийн их хайрлуулсан 10 алдартан

Daily Sports Korea 2020 оны Өмнөд Солонгос дахь хамгийн их ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртсэн 10 алдартангуудыг танилцуулж байна.

1. Yoo Jae Suk

Yoo Jae Suk нь 2020 онд ард түмнээрээ хайрлагдсан 10 алдартнуудын жагсаалыг тэргүүлжээ.

2. BTS

BTS хамтлаг 2020 он гэлтгүй үргэлж ард түмнийхээ хайрыг эдэлж, хайрлуулж байдаг билээ. Мөн тэдний 8 сард гаргасан ‘dynamite’ дуу маш олон амжилтыг дагуулаад байгаа билээ. BTS маань энэ жагсаалтын 2дугаар байранд оржээ.

3. IU

Соло дуучны хатан гэгдэх шилдэг соло дуучин IU 3дугаар байранд оржээ.

4. Na Hoon Ah

Энэхүү эрхэмээ нь 1966 онд анх дэбютээ хийн гарч ирсэн дуучин билээ. Na Hoon Ah уг жагсаалтын 4дүгээр байранд оржээ.

5. Gong Yoo

Train to busan, Goblin гэх кинонуудаараа алдаршсан, шилдэг жүжигчин Gong Yoo энэ жагсаалтын 5дугаар байранд оржээ.

6. Park Bogum

Мөн л шилдэг жүжигчдийн нэг, Тэхёны маань сайн найз Park Bogum 6дугаар байранд оржээ.

7. Kim Hye Soo

Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий эмэгтэй жүжигчдийн нэг Kim Hye Soo 7 дугаар байранд оржээ.

8. Hyun Bin

Crush Landing On You киногоороо алдаршсан, шилдэг жүжигчин Hyunbin 8дугаар байранд оржээ.

9. Suzy

Жүжигчин, дуучин, бүжигчин, модел, Солонгосын хамгийн үнэтэй орон сууцанд амьдардаг Suzy 9дүгээр байранд оржээ.

10. Jun Ji Hyun

Jun Ji Hyun жүжигчин 10 дугаар байранд оржээ.

11дүгээр сарын хамтлагийн гишүүдийн нэр хүндийн жагсаалт

11 дүгээр сарын кпоп бүх болон эрэгтэй хамтлагуудын нэр хүндийн бренд үзүүлэлтийг BTS хамтлаг тэргүүлсэн билээ.

1дүгээр байранд Jimin оржээ. Жимин уг жагсаалтыг 24сарын турш тасралтгүй тэргүүлж байна.

4 дүгээр байранд V

7 дугаар байранд Jungkook

8 дугаар байранд RM

9 дүгээр байранд Suga

10 дугаар байранд Jin

15 дугаар байранд J-Hope нар тус тус оржээ. Ингээд BTS хамтлагийн гишүүд эхний 15 байранд орж чаджээ.

бусад жагсаалт- 1->15

2. Moonbin- ASTRO

3. Jaehyun- NCT

5. Cha Eunwoo- ASTRO

6. Kai- EXO

11. Doyoung- NCT

12. Taemin- SHINee

13. Taeyong- NCT

14. Mark- NCT

Хурдан эдгээрэй бидний Мин Юнги.

2020 оны 11 сарын 3ны өдөp BTS хамтлагийн гол рэппэр, дуучин, продюсер Min Yoongi мөрний хагалгаанд орсон гэж BigHit Entertainment мэдэгдсэн.

Мэдэгдэл дээр:

Сайн байна уу? BigHit Entertainment байна.

BTS хамтлагийн Шюга 11 сарын 3ны өдөр мөрний хагалгаанд орсон.

Сүүлийн 8 жилийн хугацаанд тодорхой хэмжээгээр хэвийн бус, асуудалтай байсан зүүн мөрөндөө хагалгаа хийлгэж, хагалгаа амжилттай болсон ба хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээний үе шатандаа орон одоогоор амарч байгаа.

Арми нарын мэдэж байгаачлан Юнги зүүн мөрөө 2012 онд мотоцикланы аваараас болж гэмтээж байсан ба түүний мөр мултарснаас болж мөрний үе хэсэгт хэвийн бус өөрчлөлт гарсан гэсэн оноштой байсан. Дэбют хийсэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл зүүн гараа дээшээ сайн өргөж чадахгүй хүндрэлтэй байсан, өргөх үедээ тоглолтын үеэр гэнэт огцом хүчтэй өвдөх гэх мэт асуудлууд байсан ч тухайн үедээ хөнгөн эмчилгээнд хамрагдах гэх мэтээр эрүүл мэндийн асуудлаа шийдсээр ирсэн. Юнгигийн хувьд уран бүтээлийнхээ идэвхитэй үеэр хуваарьт ажлуудад хамрагдахгүй хасагдаж хамтлагийнхандаа хүндрэл учруулах болон фенүүдийнхээ санааг зовоохыг хүсээгүйдээ хагалгаанд орох ёстой байсан ч өнөөг хүртэл хойшлуулсаар ирсэн.

Харин ирээдүйн уран бүтээлийн жилүүд болон хуулийн дагуу цэрэгт хамрагдах гэх зэрэг ирээдүйн асуудлуудаа бодолцон үзсэнээр ийнхүү хагалгаандаа орсон ба хагалгаа амжилттай болсон байна. Хэсэг хугацаанд эмчийн шаардлагын дагуу зайлшгүй амралт авах шаардлагатай болсон тул BTS хамтлагийн “ВЕ” шинэ альбумны эргэн ирэлтээр АРМИ нартайгаа уулзах боломжгүйд хүрчээ.

Энэхүү хагалгаанаас үүдэн BTS хамтлагийн Юнги ойрын хугацаан дахь уран бүтээлийн хуваарьт ажлуудадаа оролцох боломжгүй ба эмчилгээгээ хийлгэн амралт авч бүрэн эдгэрснийхээ дараа фенүүдтэйгээ баяртайгаар эргэн уулзах тул АРМИ нарыг хүлээж байхыг BigHit Entertainment болон Suga-гийн зүгээс хүсэж байна.

Баярлалаа.

Мөн Шюга ч бас weverse-ээрээ дамжуулж, өвдсөндөө мөн хагалгаанд орсондоо арми нараасаа уучлалт гуйсан.

Шюга-

Сайн байна уу. Шюга байна.
Мэдээлэл гараад маш олон хүмүүсийн санааг зовоосонд уучлаарай бас баярлалаа..!
Үнэхээр сайн нь хагалгаа амжилттай болсон. Одоогоор өвдөж байгаа ч сэтгэл маань уужирч байна. Урлагийн хүн учраас нөхөн сэргээх эмчилгээнд орж аль болох хагалгаа хийлгэхгүй эм тариагаар шийдэхийг хүссэн ч тайзан дээр зогсвол нөхцөл байдал улам дордож үргэлжлэн өвдсөөр л байгааг ухаарсан болохоор сүүлдээ би ч бас айж эхэлсэн. Тэгээд үзүүлж эмчлүүлж байсан 4 эмнэлэгийн 3 нь ийм нөхцөл байдалд хагалгаа хийлгэх ёстой гэж зөвлөсөн учраас хагалгаа хийлгэхээр болсон.. (Үнэхээр их бодсон..!) Нэг хэсэгтээ хуваарьт ажилдаа оролцож чадахгүй болсон учир гишүүдийнхээ өмнө их гэмшиж, АРМИ нараасаа ч бас уучлалт гуйж байна. Би ч бас их харамсаж байна… аль болох чадхаараа хурдан эдгэрч уран бүтээлдээ эргэн орохын тулд хэсэг хугацаанд чөлөөлөгдөж байгаа ч удалгүй дахин буцаад ирэх болно. Тийм ч их удахгүй ээ! Дахин нэг удаа уучлаарай бас баярлалаа АРМИ!

Шюга маань дэбютээсээ өмнө буюу 2012 онд сонин түгээгчийн ажил хийдэг байв. Тэгтэл нэг өдөр ажлаа хийж яваад осолд орсон аж. Тэр үеэр мөрөө бэртээгээд хэнд ч хэлэхгүй байхаар шийдсэн. Бэлтгэл хийж байх үеэр нь мөр нь үнэхээр ихээр өвдөж байсан ч үүнийгээ тэвчин, агентлаг нь хасчихвий гэсэн айдастай байсаар ирсэн. Тэр агенлагынхандаа, хамтлагийн гишүүддээ осолд орсон биш шатнаас уначихсан юм аа гэж хэлсэн байв. Шюгагийн маань ингэж хэлсэн учир нь энэ өвчин нь өөрийг нь 7,8 жил дагаж, зовооно гэж бодоогүй мэдээгүй биз.

BTS хамтлагийн гол рэппэр, продюсер Мин Юнги гэж хэн бэ?

Мин Юнги нь 1993 оны 3 сарын 8нд Өмнөд Солонгосын Тэгү хотод жирийн нэгэн айлын бага хүү болон мэндэлсэн. Шюга ч хичээл номондоо сайн, ангийн болон сургуулийн тэргүүний сурагч, номын нөхөр зэрэг шагналыг сургуулиасаа жил болгон авдаг байв. Хүүгийн хамгийн том мөрөөдөл нь дуу зохиогч болох байсан юм. Хичээл хийж байх хугацаандаа цаасан дээр дуу шүлгийн үг зохиож сууна. Багадаа ‘Epip High’-г сонсож рэппэр болохыг хүссэн гэж хэлж байсан. Хүүгийн энэхүү урлагийн хүн болох гэсэн мөрөөдлийг нь аав ээж нь эсэргүүцэж, хичээл ном руу нь л түлхдэг байв. Харин хүү сагс гэдэг спортыг тэр өдрөөс л эхлэн тоголж, өөрийн болгож авч чадсан. Өлсөхгүйн тулд бичсэн үгээ зарж, түүний ээж давхар ажил хийж, ам дралаа залгуулдаг байлаа.

Шюга маань BigHit-н ‘Hit it!’ шалгаруултанд тэнцэн 2дугаар байранд орж анх Намжүүнтай уулзсан. Бан Шихёг ПДним Шюгаг сайн рэппэр хийж, миний бодсоноос ч дээгүүр байлаа гэхдээ бүжиглэх чадвар чинь нийцсэнгүй бэлтгэгдэх хэрэгтэй хэмээн агентлагтаа авч байсан.

Энэ удаагийн BTS хамтлагийн үйл ажиллагаан дээр Suga байхгүй байх нь арми нарын хувьд үнэхээр их гунигтай.

ХУРДАН ЭДГЭЭРЭЙ БИДНИЙ БЯЦХАГ МУУР МИН ЮНГИ…

BTS хамтлаг дээр үндэслэн кино хийгдэнэ.

BTS хамтлаг дээр үндэслэн ‘Залуу Нас’ буюу ‘Youth’ нэртэй OST гарна. Уг хийгдэх кино нь тэдний төдийгөөс өдийг хүртэл, хөлс хүч, нойр хоолоо хасан барин, илүү цагаар хөдөлмөрлөж, энэ амжилтанд хүрч чадсан түүхийг өгүүлэх ба уг кинонд BTS хамтлагийн гишүүд өөрсдөө тоглохгүй шинэ залуу жүжигчид тоглох болно хэмээн мэдэгджээ.

Уг кинонд тоглох жүжигчид-

RM- Young Juseo

Jin- Seo Jihoon

Suga- Noh Jonghyun

J-Hope- Ahn Jiho

Jimin- Kim Yoonwoo

V- Jeong Woojin

Jungkook- Jung Jinseo

Admin- DIANA

BTS хамтлагийн MAP OF THE SOUL ON:E онлайн тоглолтын төгсгөлд RM-н хэлсэн үг.

MAP OF THE SOUL ON:E онлайн тоглолтын төгсгөлд BTS хамтлагийн аxлагч RM-н хэлсэн үг АРМИ битгий хэл хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөн, тайвшруулж байна.

Эх сурвалж- @namjoonfiles_

RM-н хэлсэн үг- “Би ямар ч шашин шүтлэггүй ч гэсэн энэ цаг хугацаанд тэр ч бүү хэл 2020 онд амьдарч байгаадаа баярлаж байна. Өнөө үед бүх техник технологи хөгжсөний ач тусаар бид яг л хамтдаа байгаа мэт бие биенийхээ царайг харж, холбогдож байгаад бурхандаа болон та бүхэнд талархаж байна. Ядаж л ийм зүйл хмйэ өшч байгаад… Корона бол хэний ч буруу биш шүү дээ. Миний буруу, чиний буруу, бид бүгдийн буруу биш. Бид өөрсдийн чадах, аль болох сайнаараа хамгаалж, хичээж байгаа. Мэдэж байгаа биздээ, бид энэ 7 жилийн хугацаанд Азид ч, Америкд ч очсон. Бид очсон бүхий л газруудаараа явахдаа бие биенийхээ царайг харж, бие биенийхээ хүчийг мэдэрч, бие биенээ цэнэглэсэн. Энэ 7 жилийн хугацаанд бидний олж, цуглуулж, хуримтлуулсан энерги, нөөцүүд бидний урмыг хугалахгүй гэж бодож байна. Би маш их жаргалтай байна, би та бүхнийг ч бас инээмсэглэж, аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Биедээ анхаараарай, баярлалаа хайртай шүү.”

Admin- moonray

BTS гэх гуравхан үсгийн цаадах 7 залуусын тухай. Мөн тэдний амжилтууд.

Товч танилцуулга: Үндсэн нэр- Солонгосоор 방탄소년단 BANGTAN SONYEONDAN- Англиар- Bangtan Boys, BTS

Бүрдсэн газар- Өмнөд Солонгос

Хэл- Солонгос, Япон, Англи

Урсгал- Hip Hop, Dance, R&B

Entertainment- BigHit Entertainment

Хамтлагийн гишүүн- 7 RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook

instagram- @bts.bighitofficial

Twitter- @BTS_twt

Facebook Page- 방탄소년단

VLive- BTS

Youtube- BANGTANTV, BigHit Labels

Website- https://btsblog.ibighit.com/m

BTS хамтлаг нь анх “Bulletproof Boy Scouts” гэх нэрээр гарч ирж байсан ба 2017 онд “Beyond The Scene” хэмээн өөрчлөн BTS гэх нэрээр цаашдаа танигдан, уран бүтээлээ гаргахаар болсон юм. Хамтлагийн Фэнүүдийг нь ARMY буюу Adorable Representative MC for Youth гэж нэрлэдэг ба фэнүүд нь өөрсдийн гэсэн лого тэмдэгтэй цор ганц фэнүүд билээ.

BTS хамтлаг нь анх 2013 оны 6дугаар сарын 13нд ‘No More Dream’ дуугаараа хүчтэй дэбют хийн тэрхүү дуугаараа хэд хэдэн шагнал хүртэж чадсан.

BTS хамтлаг 4дэхь жилдээ “Billboard Music Awards”-аас ‘Top Social Artist’ шагналын эзэд болсон. Мөн 2020 онд Billboard-н TOP100-гийн эхний 10 байрны #1,2,3т дарааллан 14 удаа жагсаж чадсан ЦОР ГАНЦ Солонгос хамтлаг болсон.

Мөн TIME сэтгүүлийн гаргасан хамгийн нөлөө бүхий 25 алдартангуудын нэгээр нэрлэгдэж, FORBES сэтгүүлийнхэн твиттер дээр хамгийн их дурьдагдсан уран бүтээлчдээр сонгож байжээ.

BTS шинэ уран бүтээл гаргахдаа заавалчгүй Солонгосын хамгийн том хөгжмийн нэвтрүүлэгт оролцдог. Эндээс тэднийг ямар их алдартайг харж болох юм.

BTS хамлагийн гишүүд тус тусдаа дуулж, рэппэр хийж, бүжиглэхээс гадна рэппэрүүд нь дуулж, дуучид нь рэппэр хийж чаддаг, мөн энэ хамтлагийн гишүүн V буюу Kim Taehyung (Ким Тэхён) хамтлагтаа дуулахаас гадна жүжиглэх ур чадварыг маш сайн эзэмшиж авсан. Тэрний туслах дүр бүтээсэн олон ангит OST бол Хүлэг Баатрууд буюу Hwarang билээ. Ким Тэхён ‘Хүлэг Баатрууд’ кинон дээр Хансон (Hansung) нэрээр тоголдог.

Тэд дэбютээ хийн гарахдаа MelOn Music Awards-аас ‘Оны Шилдэг Шинэ Уран Бүтээлч’ шагналын эзэд болж чадсан, мөн Dark & Wild цомгоороо хоёр удаа Bonsang шагналын эзэд болсон байна.

2015 онд гаргасан ‘I Need U’ дуугаараа Солонгосын хөгжмийн нэвтрүүлэгээс анхны ялалтаа авсан.

2016 онд гаргасан “Blood Sweat & Tears дуугаараа МАМА (Mnet Asian Music Awards)-аас ДЭСАН шагнал буюу ‘Artist Of The Year’ ‘Оны Шилдэг Уран Бүтээлч’ шагналыг авч чадсан. Тэр үедээ Шюга Blood Sweat & Tears дуундаа жаахан дургүй бохир нэртэй байсан гэж хэлж байсан боловч энэ дууны ард тэдний энэ асар их амжилтын нууц байгаа билээ.

2017 онд BBMA (Billboard Music awards)-аас ‘Top Social Artist’ шагналыг хүртэж байсан.

2017 онд BTS хамтлагийн ‘Love yourself: Her’ цомог нь дэлхийд хэдэн саяаараа борлуулагдаж, КПОП-н дахин нэг түүхийг өөрчилсөн. Уг цомгоороо тэд AMA (American Music Awards)-д үзүүлбэр үзүүлэн, дэбют хийсэн.

2018 онд гаргасан ‘Love Yourself: Tear’ цомогоороо United States-с шагнал авсан ЦОР ГАНЦ солонгос уран бүтээлч болсон. Уг цомгынхоо title дуу болох ‘Fake Love’ дуугаараа BBMA (Billboard Music Awards)-д үзүүлбэр үзүүлсэн түүхэн дэх цор ганц солонгос уран бүтээлч болсон юм. Мөн л 2018 онд дахин BBMA-ааc ‘Top Social Artist’ шагналыг хүртсэн.

Тэдний 2017 онд гаргасан DNA дуу 2017 онд 24 цагийн дотор хамгийн их үзэлттэй болсон дуу, хамгийн хурдан 100сая үзэлттэй болсон дуу болж рекорд тогтоосон.

Тэдний youtube дээрх нийт 18 дуунууд 100сая үзэлттэй болсон.

2018 онд гаргасан Love Yourself: Answer цомгийн title дуу болох ‘Idol’ нь 2018 онд хамгийн хурдан хугацаанд 100сая үзэлттэй болж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож чадсан.

BTS хамтлаг НҮБ-ын томоохон чуулган дээр үг хэлж, илтгэл тавьсан АНХНЫ СОЛОНГОС уран бүтээлч болсон.

BTS хамтлагийн бүх амжилтуудыг энэ ганцхан цагаан дэвсгэр дээр тоочин бичих хэцүү билээ. BTS хамтлаг бол СОЛОНГОС хамтлаг биш ДЭЛХИЙН хамтлаг.

Гишүүдийн тухай.

RM буюу Ким Намжүүн (Kim Namjoon)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Ахлагч, гол рэппер

Төрсөн он сар өдөр- 1994 оны 09 сарын 12

Jin буюу Ким Согжин (Kim Seokjin)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Хоолой, нүүр царай

Төрсөн он сар өдөр- 1992 оны 12 сарын 04

Suga буюу Мин Юнги (Min Yoongi)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Гоцлол рэппэр

Төрсөн он сар өдөр- 1993оны 03 сарын 09

J-Hope буюу Жон Хусог (Jung Hoseok)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Рэппэр, гол бүжигчин

Төрсөн он сар өдөр- 1994 оны 02 сарын 18

Jimin буюу Пак Жимин (Park Jimin)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- дэд хоолой, 2дахь гол бүжигчин

Төрсөн он сар өдөр- 1995 оны 10 сарын 13

V буюу Ким Тэхён (Kim Taehyung)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Гол хоолой, нүүр царай

Төрсөн он сар өдөр- 1995 оны 12 сарын 30

Jungkook буюу Жон Жонгүг (Jeon Jungkook)

Хамтлагт гүйцэтгэх үүрэг- Гол хоолой, бүжигчин, центр гишүүн

Төрсөн он сар өдөр- 1997 оны 09 сарын 01

Design a site like this with WordPress.com
Get started